Нүүр хуудас | Танилцуулага | Бидний бахархал Хичээл | Холбоос | Холбоо барих

Saturday, May 5, 2012

Газрын гадарга

       Тус сумын газрын гадарга нь далайн төвшингөөс дээш 1148,1-1715 метрт өргөгдсөн. Газрын гадаргын хувьд намхан ухаа, гүвээтэй тал нутаг зонхилох ба нийт нутгийн гадаргын байдлаар нь: Уулархаг гадарга, Нам уулсуудын хоорондох тэгш тал, Хөндийн тэгш гадаргууд гэж ангилна. Уулын гадаргууд 1100 м-ээс дээш өргөгдсөн нам толгод, уулархаг газрууд орно. Харин уул хоорондын өргөн хөндий тэгш талууд нийт талбайн 50 гаруй хувийг эзэлдэг. Хамгийн өндөр цэг нь Дархан уул далайн төвшингөөс дээш 1715 м, хамгийн нам цэг нь Хэрлэн голын сав газар далайн төвшингөөс 1148,1 м болно.

No comments:

Post a Comment