Нүүр хуудас | Танилцуулага | Бидний бахархал Хичээл | Холбоос | Холбоо барих

Saturday, May 5, 2012

Нутаг дэвсгэр, засаг захиргаа

Дархан сум нь 445482 га буюу 4454,8 км2 нутаг дэвсгэртэй. 
Үүнээс: 
1. Хөдөө аж ахуйн газар – 409052 га: Үүнээс: Бэлчээрийн газар 379399 га, Хадлангийн газар 29451 га, Тариалангийн газар 202,0 га ба үүнээс ашиглаж байгаа талбай 30 га, атаршсан талбай 172 га байна. 
2. Хот, тосгон суурины газар – 20033 га: Үүнээс: Барилга байгууламжийн дэвсгэр газар 853,5 га, Нийтийн эдэлбэр газар 436,0 га, Гэр хорооллын газар 664,5 га, Ашигт малтмалын уурхайн дэвсгэр газар 18079 га байна. 
3. Зам, шугам сүлжээний газар – 2339 га: Үүнээс: Шугам сүлжээний газар – 428,0 га, Авто замын газар 1698,0 га, Төмөр замын газар 213,0 га байна. 
4. Усан сан бүхий газар-14058 га. Үүнээс: Гол мөрний эзлэх талбай 13800 га, Нуур тойрмын эзлэх талбай 61,0 га, Булаг шандны эзлэх талбай 197,0 га тус тус байна. Дархан сум нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймгийнхаа 17 сумаас 7-р байранд ордог. 
       Энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 4,41%-ийг, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0,28%-ийг тус тус эзэлдэг. Сум нь засаг захиргааны хувьд 4 багт хуваагддаг. Үүнд: Дотуур булаг /1-р баг/ Хараат /2-р баг/ Шажин /3-р баг/ Мэргэн хошуу /4-р баг зэрэг болно. Бор-Өндөрөөс 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Улаанбаатар-Чойр, Замын Үүдийн мянганы хатуу хучилттай зам нь нутгийн баруун талаар 100 км-ын зайтай өнгөрдөг.

No comments:

Post a Comment