Хэнтий
аймгийн Дархан сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач У.Буяндэлгэрийн
санаачлагаар жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулагддаг Хэнтий
аймгийн Дархан сумын нутаг “Дархан хан” уулын
энэ жилийн тахилга зуны тэргүүн сарын шинийн арваны билэгт сайн өдөр буюу
2012 оны 05 сарын 31-ний өдөр болж Дархан
хан уулынхаа тахилгат ноён оргилд ном хурж, мэргэн хошуу ухаагийнхаа өндөр
ногоон довцог дээр хурдан хурц хүлгүүд тоосоо өргөлөө. Хурдан морины уралдаанд
их нас, шүдлэн насны морьд уралдсан.
Их
нас 49 хурдан хүлэг тоосоо өргөснөөс
1. Говьсүмбэрийн уяач Э.Уранзаяагийн хул
2. Дархан сумын уяач Г.Батхишигийн хүрэн
3. Бор-Өндөр сумын уяач Баатарсүхийн бор
4. Баянмөнх сумын уяач С.Хадбаатарын хээр
5. Дархан сумын Аймгийн Алдарт Уяач И.Шархүүгийн хул
Шүдлэн
43 хурдан хүлэг тоосоо өргөснөөс
1. Говьсүмбэрийн уяач Мөнхбатын зээрд
2. Говьсүмбэрийн уяач Түвшинбатын бор
3. Баянмөнх сумын уяач Мягмаржавын хээр халзан
4. Дархан сумын уяач Б.Мөнх-Оргилын цавьдар халзан
5. Говьсүмбэрийн уяач Мөнхбатын зэгэл халзан
Дарханчууд
энэ өдөр Дархан хан уулаа төрийн тусгай хамгаалалттай болсон албан ёсны бичиг
баримтаа Хан Хэнтийн Дархан-Оргил нутгийн зөвлөлөөр дамжуулан хүлээн авч Дархан
хан уулаа дархан цаазтай нутаг болгожээ. Дархан хан уулын тахилгын наадмыг Хан
Хэнтийн Дархан-Оргил нутгийн зөвлөл, Дархан-Ажнай уяачдын холбоо хамтран ийнхүү
амжилттай зохион байгууллаа.
No comments:
Post a Comment