Нүүр хуудас | Танилцуулага | Бидний бахархал Хичээл | Холбоос | Холбоо барих

Saturday, May 12, 2012

Тахилгат ноён оргил


Дархан хан уулын тахилгат ноён оргил
Дотуур хатан ээжийн рашаан болсон ус
Байгалийн үзэсгэлэн хосолсон бидний хайртай өлгий
Бараа нь холоос харагдах сүрлэг  өндөр хангай
Асга хадтай жалгаар нь аргаль угалз хүрэнтсэн
Ар өврийн нугаар нь адуу мал бэлчээрлэсэн
Халиун халтар буга нь намартаа нэг урамдсан
Хамгаас үнэт эрдэнэс хөрсөн дор нь нуугдсан
Будан татсан оройд нь үүл манан хөшилдсөн
Буман жилийн тэртээгээс нэр нь мөнх үлдсэн
Алтан номын хуудсанд найраг болон бичэгдсэн
Аялгуут хөгжмийн чавхдасанд эгшиг болон уянгалсан
Эх орны нэгээхэн хэсэг эзэн бидний өлгий
Эх нутгийн ноён оргил ээлтэй сүрлэг хангай
Эцэг өвгөдийн үеэс уламжлал болгон тахьсан
Эрт урьдын домогтой  эрдэнэт баян хангай
Уран  дарханыхаа дөшийг үе дамжин хадгалсан
Уудам цэлгэр талдаа униар татан сүндэрлэсэн
Уул уулсын дундаас сэтгэл мөнхрөн хоногших
Унаган бидний өлгий учиртай ноён оргил 
2006:06:18
Н.Жамсранжав 


No comments:

Post a Comment