Дархан сум нь Монгол Улсын зүүн хэсэгт, Хэнтий аймгийн баруун өмнөд
хэсэгт, нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Өндөрхаан хотоос
145 км, Бор-Өндөрийн УБҮ-ээс хойш 45 км зайд Дархан уулын зүүн талд
оршино. Хойд талаараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км, зүүнээрээ
мөн аймгийн Баянмөнх сумтай 79 км, зүүн өмнөдөөрөө Дорнîговь аймгийн
Иххэт сумтэй 66 км, баруун өмнөдөөрөө Дорнîговь аймгийн Даланжаргалан
сумтай 74 км, баруун талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумтай 72 км
газраар тус тус хиллэдэг. Нийт хилийн шугамын урт нь 314 км байна. Сумын
нутгийн хилийн дагуух газар усны нэрсийг хойд захын цэгээс нар зөв
тойруулан нэрлэвэл: Зараа булан, Хэрлэн голын урд эргээр уруудсан, Дээд
Хадан хошуу /1148.4/, 1191.1 тоот, Хунт нуурын баруун хойд эрэг
/1136.6/, Ар Шандны худаг, Хуцын Хэц /1307.7/, Нарийн нуурын урд үзүүр,
Босгон нуурын зүүн үзүүр, Талын худаг, Эрэгнэг уул 1298.0 тоот,
Балцангийн Хар Өндөр, Цагаан Өндөрийн Овоо /1389.7, Хаяа худаг, Зүрх
Овоо /1368.9/, Дэрсэн усны худаг, Дунд Мандал Овоо, Нөмрөг, Баруун
Мандал Овоо /1228,3/, Үнэгтийн гашууны булаг, Үнэгтийн худаг /1231,1/,
1276,8 тоот, Далантүрүүний булгийн хойт хүүхдийн хөшөөтэй толгой, Далан
түрүүний амралтын баруун хойд овоотой толгой, Холбоо /1529.1/, Идэр
/1500,2/, Дэвтээрийн Овоон Шанд /1597,0/, Хараат /1411,7/, Цайдам нуурын
хойд үзүүр, Яргай Өндөр /1545,3/, Дэндгэр Шарга 1353,7 тоот, Хөтөл,
Зүүн Овоот /1306,0/ Замын Шанд, Хөл нуурын зүүн булан, Цагаан толгой,
Сүмт Овоо, 1261,7 тоот, 1245,7 тоот, Зараа булан гээд нийлдэг.
No comments:
Post a Comment